Ажлын хэсгийнхэн агаарын бохирдуулагч эх үүсвэр өндөртэй бүсүүдэд биечлэн АЖИЛЛАЛАА
Үйл явдал
/
2022-01-14
Агаарын чанарын өөрчлөлттэй холбоотойгоор Сонгинохайрхан дүүргийн гэр хороолол бүхий 9, 28 дугаар хороодод холбогдох яамд, Нийслэл, дүүргийн удирдлагуудын хамт өнөөдөр /2022.01.13/ ажиллалаа. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад Нийслэлийн хэмжээнд агаарын бохирдол нэмэгдсэн талаар иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд холбогдох удирдлагууд агаарын бохирдуулагч эх үүсвэр өндөртэй бүсүүдэд биечлэн ажиллаж байгаа нь энэ юм.
 
Тодруулбал, Байгаль орчин аялал жуучлалын сайд Н.Уртнасан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар “Тавантолгой түлш” ХХК, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон бусад мэргэжилтнүүд айл өрхүүдийн хэрэглээний түлшний чанар, бүтцийн үзүүлэлтийг тусгай зориулалтын багажаар хэмжиж, утаа ихэссэнтэй холбоотой иргэд, хороодын Засаг дарга нарын байр суурийг сонслоо.
 
Энэ үеэр иргэд түлшний чанар, дулаан хадгалалт, шаталт, үнэр зэрэгт өөрчлөлт орсон нь мэдэгдэж байгааг хэлж байв. Мөн “Таван толгой түлш” ХХК-ийн төлөөллүүд сайжруулсан түлштэй холбоотой иргэдийн гомдол, санал хүсэлтийн хариуд үйлдвэрлэл, технологи, хадгалалтын талаар холбогдох удирдлагуудад тайлбарлав.
 
Угаагаагүй түүхий нүүрсний илчлэг байдал 2000-3000 байдаг бол сайжруулсан шахмал түлшний илчлэг 5700-6000, чийг 1.7-2.5 хувь мөн иргэдийн эрүүл мэндэд хоруу чанар гараагүй нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон гэдгийг "Таван толгой түлш" ХХК-ийн мэргэжилтнүүд хэллээ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.107.243)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.