“Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгож томилуулсан Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа дуусч Д.Жавзандорж, Н.Онон нарын нэрийг оронд дэвшүүлсэн юм. Олон нийт шинээр нэр дэвшигч жүжигчинд таагүй хандаж байгаагаа сошиолаар идвэхтэй илэрхийлж байлаа.
Соёл урлагийн салбарт нэр дэвшсэн Д.Жавзандорж болон Н.Онон нарыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдлаа.
Үндэсний зөвлөл нь 15 гишүүнтэй бөгөөд долоог нь УИХ, дөрвийг нь Ерөнхийлөгч, дөрвийг нь Засгийн газраас томилдог. Зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байна.
-
10 цаг 51 мин
-
11 цаг 10 мин
-
11 цаг 15 мин
-
Уржигдар 19 цаг 35 мин
-
2024-12-19
-
Уржигдар 16 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 53 мин