“ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН” чиглэлийн гол шугамын техникийн байдалд үзлэг хийлээ
Үйл явдал
/
2022-01-16
Энэ сарын 10-13-ны өдрүүдэд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замын Зүүнбаян өртөөнөөс гол шугамын 129 дүгээр км хүртэлх хиймэл байгууламж болон дээд, доод бүтцийг ашиглалтад оруулах бэлтгэл ажлын хүрээнд урьдчилсан дүгнэлт гаргах Техникийн комиссын бүрэлдэхүүн төслийн талбай дээр ажиллалаа.
 
Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артураар ахлуулсан уг техникийн комисс Зам, тээврийн хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Барилгын хөгжлийн төв, Зураг төслийн байгууллага, Зэвсэгт хүчний жанжин штаб, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн төлөөлөл бүхий 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажилласан.
 
 
“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416,1 км төмөр замд 25,1 сая м/куб далан газар шорооны ажил, 595 ш дугуй болон дөрвөлжин хоолой, 2427 у/м гүүрийн байгууламж, дэлгэмэл уртаараа 463 км замын дээд бүтцийг бүтээн байгуулсан бөгөөд Техникийн комисс нь зураг төсөл, далан, газар шорооны ажил, гүүр хоолой хиймэл байгууламжийн холбогдох 1295 боть буюу 409,500 хуудас баримт бичгийг хянаж төмөр замын барилгын стандарт, холбогдох норм дүрэм, техникийн шаардлагад нийцсэн эсэхийг шалгаж, дүгнэлт гарган ажиллалаа.
Мөн Зүүнбаян өртөөнөөс гол шугамын 129 дүгээр км хүртэл аж ахуйн галт тэргээр аялж, төмөр замын техникийн байдалд үзлэг хийсэн.
 
Ийнхүү Техникийн комисс нь тодорхой ажлууд дээр үүрэг даалгавар өгсөн ба эдгээр ажлыг хийж гүйцэтгэсний дараа Улсын комисс ажиллуулахыг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.186.27)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.