Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан зарим хүмүүст хариуцлага тооцлоо.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, мөн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлөхөөр боллоо.
Тэрбээр хэвлэлд өгсөн тодруулгадаа “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 4500 гэрээт ажилтан шахмал түлштэй холбоотой шалгалт хийж байгаа. Шалгалтын үеэр иргэдээс “Шахмал түлш нойтон байна, үйрмэг ихтэй байна” зэрэг гомдол их ирж байсан. Тиймээс шуурхай ажлын хэсэг гаргаж хяналт, шалгалт дахин хийлээ. Маргааш “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрт очиж шалгалт хийнэ.
Мөн Улаанбаатар хотод утааны голомт болж буй газруудад дрон нисгэж утаа их гарч буй айлуудад очиж, шахмал түлш хэрэглэж байна уу, түүхий нүүрс болон бусад зүйлс түлж байна уу гэдгийг шалгана. Учир шалтгааныг зөв олох хэрэгтэй. Утаа ихсэж буй нөхцөл шалтгааныг зөв тогтоохгүйгээр буруу ташаа мэдээлэл тараах нь зохимжгүй байна. Тийм учраас шалгалтын ажиллагааг сайжруулж, ажиллах хэрэгтэй” гэж байв.
-
9 цаг 43 мин
-
9 цаг 47 мин
-
Уржигдар 19 цаг 35 мин
-
2024-12-19
-
Уржигдар 16 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 53 мин