Л.Оюун-Эрдэнэ сайд СЭЛЭМ ЭРГҮҮЛЖ нэг өдрийн дотор ТАВАН ХҮНИЙГ АЖЛААС ХАЛЛАА
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-01-18

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар тус яамны сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлсөн. Б.Бат-Эрдэнийг маргааш буюу нэгдүгээр сарын 18-нд намрын чуулган хаалтаа хийхээс өмнө томилно гэдэг мэдээлэл байна. 

"Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр болон Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нарт хариуцлага тооцохоор боллоо. Засаг даргын захирамжийн төсөл боловсруулагдаж байна" хэмээн Хотын даргын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарыг ажлаас нь чөлөөлсөн бол Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын агаарын бохирдол хариуцсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох үүргийг хотын даргад өгсөн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.71.146)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.