Ардчилсан намаас Хөгжлийн банкны асуудлаар мэдэгдэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа: Хөгжлийн банкнаас их наядаар хэмжигдэх зээл аваад эргэн төлөхгүй байгаа явдал татвар төлөгчдийн дургүйцэл зэвүүцлийг хүргэж байна. АН болон УИХ дахь АН-ын бүлгээс ажлын хэсэг байгуулж, зээл аваад төлөхгүй байгаа асуудалд нухацтай хандах шийдвэр гаргасан. УИХ-аар 2011 онд Хөгжлийн банкны тухай хуулийг батлахдаа хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ гэсэн зорилт тавьсан. Гэтэл 2017 онд Хөгжлийн банкны тухай хуульд өөрчлөлт оруулах замаар УИХ-аас хяналт тавьдаг зохицуулалтыг ямар бүлэглэлийн хүмүүс, ямар зорилгоор хассан нь тодорхойгүй байна. Үүнийг бид нягталж шалгана. 2015 оны аудитын дүгнэлтээр Хөгжлийн банк шилдэг ААН-ийн 3-рт жагсаж, Улсын төсөвт 109 тэрбум төгрөг төвлөрүүлсэн хамгийн сайн үйл ажиллагаатай банк байсан. Ингэж чадсанаараа олон улсын зах зээлээс 500 сая ам.доллар Засгийн газрын баталгаагүйгээр босгох боломж гарсан. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банк зориулалтаараа ажилласан байна.
2017 онд Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгасан ажлын хэсгийн дүгнэлт одоо хүртэл нууц хэвээр байна. Тэгэхээр манай ажлын хэсэг “нууц”-ын зэрэглэлд оруулж хувааж иддэг, өөрсдөдөө хуваарилдаг, бага хүүтэй зээл авч цааш нь ББСБ-аар дамжуулан мөнгө хүүлдэг бүх асуудлыг илрүүлэн тогтооно.
Гэхдээ зориулалтаар нь зээл авсан, мөнгөө хугацаандаа төлж байгаа, бүтээн байгуулагчдыг хавтгайруулан хамруулахгүй. ЖДҮ-ийн зээлийг 2-3-хан хүнд тохоод замхруулсан. Үүнийг бид ингэж замхруулахгүй. Бид хууль хяналтын байгууллага, мэргэжлийн хүмүүс, сэтгүүлчдийг хамтран ажиллахыг уриалж байна.
Энэ бүх зүйлд эрх баригч нам хариуцлага хүлээх ёстой. Сүүлийн долоон жилд төрийн бүх шатанд МАН эрх барьж байна. Яагаад асуудлыг ийм байдалд хүртэл нь хүндрүүлэв? гэсэн асуудлыг эрх баригчдад тавих ёстой. Он оны аудитын дүгнэлтийг яагаад нуун дарагдуулж, татвар төлөгчдийн мөнгийг эрсдэлд оруулав.
Бид Хөгжлийн банкны зээлийг ард түмнээр төлүүлэхийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. МАН-аас томилогдсон нэг албан тушаалтан зээлийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөхөөс аргагүй болно гэсэн утгатай зүйл хэлж байна лээ. Тийм байх ёсгүй. Буруутай этгээдүүд өөрсдөө төлөх ёстой гэлээ.
-
10 цаг 37 мин
-
10 цаг 56 мин
-
11 цаг 1 мин
-
Уржигдар 19 цаг 35 мин
-
2024-12-19
-
Уржигдар 16 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 53 мин