ТЭЭВЭРЧИД боомтын үйл ажиллагааны арга хэлбэр буруу, авлига хахуул хэрээс хэтэрсэнийг онцоллоо
Үйл явдал
/
2022-02-15

Гашуунсухайт, Шивээхүрэн, Замын-Үүд хилийн боомтуудад тулгамдаж буй асуудал, гарц шийдлийн талаар төрийн болон төрийн бус байгууллага, тээврийн компаниудын төлөөлөл зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.

"Zero Covid boomt 2022" зөвлөлдөх уулзалтын зорилго нь хилийн боомтуудаа ковидгүй боомт болгон экспортоо эхлүүлэх юм. Монгол Улсын хуурай замын 42 боомтын өмнөд бүст орших, БНХАУ-тай хиллэдэг 13 боомтоос нүүрс тээврийн хамгийн том гарц болсон Гашуунсухайт, Шивээхүрэн, Замын-Үүд боомт чиглэлд тээвэр логистик үйл ажиллагаа эрхэлдэг 260 орчим аж ахуйн нэгжийн 20 мянга тээвэрчин ажилладаг.

Гэвч цар тахлын нөлөөнөөс улбаалан экспорт буурч төр засаг, боомтын зөвлөлөөс олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Тухайлбал 2021 оны сүүлийн хагас жилийн дотор 43 зүйл заалт бүхий шаардлага хангасан 220 бөмбөлөг үүсгэхэд тээврийн компаниуд нийтдээ 45 тэрбум төгрөг зарцуулсан боловч тэдгээрийн 50-аас дээш хувь нь нэг ч тээвэр хийгээгүй байна.

Цагаанхадны бөмбөлгөөс Цогтцэций, Ханбогд зэрэг газарт зочид буудал-тусгаарлах байруудад орлого оруулсаар байгаа жишээ бол боомтын үйл ажиллагааны арга хэлбэр буруу, авлига хахуул хэрээс хэтэрсэн байгаа дүр зураг харагдаж байна хэмээн өнөөдрийн арга хэмжээнд оролцогчид хэллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.71.166)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.