Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станц дөрвөн зуух, дөрвөн турбингенераторын 42 МВт-ын цахилгааны горимоор Диспетчерын үндэсний төвийн зохицуулалтад ажиллаж байна. Өнгөрсөн онд нэгдүгээр зуухны их засварын ажил хийгдсэн. Энэ зуух ашиглалтад орсноор хоёр бэлтгэл зуухтай болж, хэвийн найдвартай ажиллах нөхцөл бүрджээ.
Цар тахлын энэ хүнд цаг үед Эрдэнэт үйлдвэр айл өрх, аж ахуйн нэгжүүдийн дулаан, цахилгаан, усан хангамж, хогны төлбөрийг хариуцан ажилласан. Үүнээс үүдэлтэй улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний хэрэглээ өссөн аж. Иймээс Диспетчерийн үндэсний төвөөс Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцад үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх үүрэг чиглэл өгсний дагуу тус станцын хамт олон төлөвлөгөөгөө 100 давсан хувиар биелүүлж ажиллав.
Дулааны цахилгаан станцын дарга Г.Мөнх-Эрдэнэ: “Манай станц зургаан зуухтай. Дөрөвдүгээр зуухны их засварын ажлын тендер зарласан. Ирэх тавдугаар сарын 1-ээс их засварын ажил эхэлнэ. Ингэснээр бүх зуухны их засварын ажил дуусна. Монгол улсын цахилгаан эрчим хүчний системийн хэрэглээ байнга нэмэгдсэнээр нэлээн хүндрэлтэй ажиллаж байгаа. Өмнөх онд 324 кВт сая цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байсан. Гэвч Эрчим хүчний системээс нэмэлт төлөвлөгөө өгсний дагуу 335 мян.кВт сая цахилгаан буюу 12,2 кВт цахилгаан илүү үйлдвэрлэсэн. Энэ оны нэгдүгээр сарын төлөвлөгөө 115 хувиар биеллээ. Өнгөрсөн онд 420 орчим мянган тонн нүүрсний гэрээ хийсэн. Шинэ он гарсаар Шарын голын уурхайгаас нүүрсээ татан авч хэвийн ажиллаж байна” гэв.
Т.Батчулуун
-
10 цаг 7 мин
-
10 цаг 11 мин
-
Уржигдар 19 цаг 35 мин
-
2024-12-19
-
Уржигдар 16 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 53 мин