“Эрдэнэт”-ийн уурхайчид ээжүүддээ хайр түгээж байна
Үйл явдал
/
2022-02-15

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энхийн санаачилгаар Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж “Ээжүүддээ хайр түгээе” нөлөөллийн аян өрнөж байна.

Цар тахлын үед ажилчдынхаа сэтгэлийн дархлааг дэмжих, эерэг хандлагаар  хамт олны эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор өрнүүлж буй уг аян дөрвөн долоо хоног үргэлжилнэ. Эхний долоо хоногт “Ээжтэйгээ хамт...” гэрэл зургийн челленжийг Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын албан ёсны цахим хуудсаар өрнүүлэхэд 400-аад ажилтан оролцож, ээжтэйгээ хайр түгээлээ.

Энэ долоо хоногт ээжийн тухай дуу, шүлгээр аян үргэлжлэх бол гуравдугаар долоо хоногт ээждээ өөрийн гараар бэлэг урлах, ээжтэйгээ аялах, дуртай зүйлийг нь хамт хийх, цагийг зугаатай, дурсамжтай хамт өнгөрүүлэх зэргээр видео бичлэг хийж оролцох юм. Энэ хугацаанд “Ижийдээ захидал бичээрэй” уламжлалт уралдаан давхар явагдана. 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг уралдааны дүн Март8-ны өмнө гарч, шилдгүүдэд шагналыг гардуулна гэж Ажлын хэсэг мэдээллээ.  

М.ОДГЭРЭЛ

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.38.170)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.