Хулгай л бол хулгай. Одоо энхийн цагаан тагтаа болох гэж хичээгээд хэрэггүй дээ С.Бямбацогт гишүүнээ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-02-17
 
Эрх баригч МАН өнгөрсөн 100 жилээ их хэлмэгдүүлэлтийн бараан түүхээр бичсэн. Түүхэндээ анх удаагаа өөрийн байгуулсан Засгийн газраа унагаж эрх мэдэл, эрх ашгийн төлөө 33, 32 хуваагдан, ордон дотор олзолдон тэмцэлдэж байсан цаг саяхан. Ичдэггүй дамшигнууд сүүлдээ энгийн иргэдийн боломжийг хулгайлж, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөрөнгөнөөс хувьдаа завшиж, шамшигдуулсан нь батлагдаж, шүүхээс ял хүртэл сонссон. Хулгай хийнэ, хүчин хийнэ, Тендер цохино, Концесс цохино, ер нь хулгайлж, хумсалж болох бүх зүйл рүү хуруугаа дүрнэ. Ийм хууль бус үйлдлийн ард аятайхан нуугдаж, өөрийн хулгай, хуудуутай үйлдлээ бусад руу эвтэйхэн чихчихдэг нэг увайгүй гишүүн бол Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Сандагийн Бямбацогт юм.
 
Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцрох гол шалтгаан нь С.Бямбацогт гишүүний хувийн компанийн төрөөс авсан КОНЦЕССИЙН ХЭРЭГ. С.Бямбацогтын гэгддэг “Алтай трест” компани “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл”-ийн төслийн концессыг ХЗДХ-ийн сайд байхдаа “Барих- шилжүүлэх” нөхцөлөөр 77 тэрбум 695 сая төгрөгөөр батлуулсан байдаг. Ингэснээр “Алтай трест” компани 2019 оны улсын төсвөөс 37.2 тэрбум төгрөгийг суулган авсан явдал. Энэ шуугиан хэл ам нь намдаж амжаагүй байтал ахиад л бөөн мөнгөний хэрүүлд өртчихлөө.
 
Учир нь ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЧАНАРГҮЙ зээлд түүний хамаарал бүхий компани орчихсон байгаа. Тэрбээр Миний бие “Вестернхолд” компанийг Хөгжлийн банкнаас зээл авахад ямарваа нэг байдлаар хөндлөнгөөс нөлөөлөөгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. “Вестэрнхолд ХХК”-ийн хэрэгжүүлж буй Ховд-Эко цемент бол хөгжлийн төсөл. Авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулж, хугацаанд нь төлөхгүй, төр, ард түмнийг хохироож байгаа бол тэр гэмт хэрэг. Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөхгүй хөөн хэлэлцэх хугацаагаар хэргээс мултарна гэж эндүүрч байгаа бол тэр гэмт хэрэг. гэсэн тайлбар хийсэн юм.
 
С.Бямбацогт гишүүн ээ!! Их идсэн ч өмхий, бага идсэн ч өмхий гэдэг үг бий. Хулгай л бол хулгай. Нэгэнт таны хамаарал бүхий компани ЗЭЭЛ АВСАН нь тодорхой болчихсон байхад Та мянга үгүйсгэж, матрын нулимс унагаад хэрэггүй дээ!!!
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.46.202)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.