2020 оны сонгуулиар 13 эмэгтэй гишүүн олон нийтээс төр түшилцэх эрх авсан нь эмэгтэйчүүдийн хувьд 30 жилийн түүхтэй Монголын парламентад тохиосон том амжилт мөнөөсөө мөн. Ардчилсан нам засаглаж байх үед анх 11 эмэгтэй гишүүнтэй болж, нийгмийн байдал, нийтийн амьдралд нэн хэрэгтэй чухал хууль батлуулсан.
Тэгвэл МАН давуу эрхтэй засаглаж байгаа энэ цаг үед 13 эмэгтэй гишүүн байгаа ч өмнөх шиг хэрэгтэй хууль санаачилж чадахгүй, харин амин хувийн ашиг сонирхолоо эвтэйхэн зохицуулж яваа. Эрх баригч нам ХҮНИЙ ЭРХИЙГ ОРОЙД НЬ ТУЛТАЛ дэмжинэ гэсэн гайхамшигт уриалга гаргаад байгаа. Намынхаа энэ уриалгыг дэмжиж ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨРЧИЛД илүү анхаарч дуугардаг нь УИХ-ын гишүүн ЦЭРЭНЖАМЦЫН МӨНХЦЭЦЭГ. Тэрбээр нийтийн тусын тулд тун аятайхан шийдвэр, санал санаачилга гаргачихлаа. Хамгийн сүүлд гэхэд “ӨСВӨР НАСНЫ ОХИДОД АРИУН ЦЭВРИЙН ХЭРЭГСЭЛ УЛСААС ТАРААЯ” гэх агуулгатай нэгэн жиргээ бичсэн нь эрчүүдийн дургүйг хүргэж, эмэгтэйчүүдийн дэмжлэгийг аваад байна.
Өндөр хөгжилтэй, хүний эрхийг бурхан мэт шүтдэг улс орнуудад бол сургуулийн дотуур байр, хичээлийн анги танхим, ариун цэврийн өрөөнд нь ОХИДОД ЗОРИУЛСАН АРИУН ЦЭВРИЙН ХЭРЭГЛЭЛ үнэгүй байдаг. Эмзэг шилжилтийн насны охидод бол энэ хамгийн чухал хэрэгцээ. Харин манайх шиг хөгжил муутай, бие биенээ муулж, шоолдог улсад ийм санаачилга гаргасан гишүүн нь элэг доог болоод хувирчихлаа. Ц.Мөнхцэцэг гишүүний уг санаачилгыг Боловсролын яам, Засгийн газар нь бодлогоор дэмжиж, төсөв мөнгийг нь шийдчих хэрэгтэй. Монголын төр гэж байдаг бол ӨСВӨР НАСНЫ ОХИДЫН ЭРХИЙН ТӨЛӨӨ одоо л зоригтой шийдвэр гаргаж хэрэгтэй болоод байна!!!
-
9 цаг 45 мин
-
9 цаг 49 мин
-
Уржигдар 19 цаг 35 мин
-
2024-12-19
-
Уржигдар 16 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 53 мин