ХХААХҮЯ: Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар Д.Батчулууныг томиллоо
Үйл явдал
/
2022-02-17

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар Д.Батчулууныг томиллоо. Д.Батчулуун нь 1978 онд Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн. 1996 онд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын арван жилийн сургууль, 2001 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг тус тус төгссөн. Малын эмч мэргэжилтэй.

-2001-2003 онд “Мах импекс” ХК-д малын эмч

-2003-2017 онд Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн Хүнсний эрүүл ахуйн лабораторид мөөгөнцөр судлагч, Шувууны томуугийн лаборатори, Гоц халдварт өвчний оношлогооны тасагт вирус судлагч, тасгийн дарга, ерөнхий эмч, захирал

-2017-2021 онд Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын “Шувууны томуугийн төсөл”-ийн зөвлөх

-2021 оны 3 дугаар сараас 10 дугаар сар хүртэл Улсын мал эмнэлгийн төв лабораторийн захирал

-2017 оноос одоог хүртэл “Монголын мал эмнэлгийн тархвар зүйч нарын холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байгаа туршлагатай.

 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.24.238)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.