Өөрөө нунтаглах хэсэгт тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдэж байна
Үйл явдал
/
2022-02-16

Өнгөрсөн онд Бая-жуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт 30 жил ажилласан ММС-1 тээрмийг  сольсон. Сүүлийн жилүүдэд ММС-1 тээрмийг солихын өмнө өндөр өртөгтэй засвар үйлчилгээ хийж зардал ихтэй ажилладаг байв. Уг тээрмийг  ТЯЖ-МАШ тээрмээр сольсноор их засварын ажлууд эрс багассан бөгөөд хуяг шинэчлэх ажлыг нэмж хийхээр төлөвлөөд байна.

Эргэлтээ өөрөө удирддаг АВВ фирмийн шинэ цахилгаан хөдөлгүүр анх удаа суурилуулах, ММС-2 тээрмийг  солих ажил нэгдүгээр сарын 21-ээс төлөвлөгөөний дагуу явж байна. Өөрөөр хэлбэл тээрмийг зогсоох, залгахад их хэмжээний хүчдэл хэрэглэдэг, үүнийг бууруулж цахилгаан энерги хэмнэх зорилгоор энэ хөдөлгүүрийг сонгон анх удаагаа мэргэжилтнүүд суурилуулж тавих гэж байгаа юм. Тус хөдөлгүүрийг тавьснаар үндсэн эд ангийн элэгдэл, засвар үйлчилгээний тоо багасаж, тээрмийн  бүтээмж дээшилнэ.

Одоогийн байдлаар тээрмийн шинэ суурийг бэлтгэсэн бөгөөд хөдөлгүүр тавихад бэлэн болжээ. ММС-2 тээрэм, хөдөлгүүрийг шинэчилснээр засварын үйлчилгээний цаг багасан, цахилгаан хэмнэлтээс эдийн засгийн өндөр үр ашигтай ажиллах тооцоо гарсан байна. Улмаар ӨНХ-т МШЦ-4 тээрмийг сольсон тохиолдолд 30 гаруй жил ажилласан үндсэн тоног төхөөрөмжүүд бүрэн шинэчлэгдэх ажээ. Түүнчлэн Өөрөө нунтаглах хэсэгт жилд  6 сая тонн хүдэр нэмж боловсруулах, хүчин чадал бүхий Ситик фирмийн тээрэм угсрах ажил 80  орчим хувьтай явж байна.

Т.БАТЧУЛУУН

Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.66.242)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.