Анх удаа Засвар механикийн завод Чанарын менежментийн тогтолцооны гарын авлага боловсруулан гаргаж, нийт 624 ажилтанд танилцуулан сургалтад хамруулжээ. Ингэснээр чанарын менежментийн тогтолцооны онцлогийг ойлгох, заводын өдөр тутмын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хэрэгжүүлснээр бүтээгдэхүүний чанар сайжрах юм.
Энэ ажилд заводын удирдлагууд, инженер техникийн ажилтнууд идэвхтэй оролцсон байна. Үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын А/304 тоот тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор Чанарын менежментийн тогтолцоог үйлдвэрлэлд нэвтрүүлснээр цутгамал болон механик боловсруулалтын бүтээгдэхүүн үйлчилгээний үл тохирлын хэмжээ 24 хувиар, бүтээгдэхүүний тоо хэмжээ 1,16 хувиар буурчээ. Мөн Эрсдэлийн менежментийн ISO 31000 стандарт нэвтрүүлсэн аж.
Энэ онд тус завод 20 гаруй ажил хийхээр төлөвлөсний зэрэгцээ стил 35 л, 35 гл гэсэн үндсэн цутгамал бүтээгдэхүүний баталгаажуулалт авах зорилгоор аймгийн Стандарт хэмжил зүйн төвтэй хамтарсан уулзалт зохион байгуулжээ. Засвар механикийн завод жилд 110 гаруй тонн резинэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Энэхүү бүтээгдэхүүнүүдэд олон улсын ISO 2230:2002 стандартыг хэрэгжүүлэх баримт бичгийг боловсруулж байна. Мөн уул уурхайн болон хөдөө аж ахуйн металл хийц үйлдвэрлэхийн тулд техникийн баримт бичиг шаардагддаг. Үүнтэй холбоотой гагнуурын олон улсын стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн нийт ажилтнуудын мэргэжлийн чадамжийн түвшинг тогтоох онолын тест боловсруулав. Энэ оны хоёрдугаар хагаст ЗМЗ-ын ажилтнуудын мэргэжлийн ур чадварын чадамжийн түвшинг тогтоосноор дараа жилийн мэргэжлийн сургалтын төлөвлөгөөг оновчтой гаргах нөхцөл бүрдэх юм.
Т.БАТЧУЛУУН
-
10 цаг 12 мин
-
10 цаг 31 мин
-
10 цаг 35 мин
-
Уржигдар 19 цаг 35 мин
-
2024-12-19
-
Уржигдар 16 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 53 мин