ЗУУХНЫ СТАНДАРТЫГ МӨРДЛӨГ БОЛГОЦГООЁ!
Үйл явдал
/
2022-01-11
2017 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НМХГ, Улаанбаатар Цэвэр агаар төсөл болон бусад мэргэжлийн байгууллагууд хамтран нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд гэрийн зуух болон усан халаалтын жижиг зуухны одоо мөрдөгдөж байгаа стандартыг бүрэн шаталттай сайжруулсан зуухны бодит үзүүлэлттэй ойртуулан шинэчлэж баталсан.

Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас авсан хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлсэн Улаанбаатар цэвэр агаар төслийн хүрээнд “Гэрийн зуухны одоо мөрдөгдөж байгаа стандартыг бүрэн шаталттай сайжруулсан зуухны бодит үзүүлэлттэй ойртуулан шинэчлэн сайжруулах зөвлөх үйлчилгээ” ажлыг ШУТИС-ийн Зуухны туршилт, судалгааны төвийн зөвлөх баг 2016-2017 онд гүйцэтгэжээ. Энэ хүрээнд стандартын төсөлд гол оролцогч талууд болон холбогдох яам, мэргэжлийн байгууллагууд, үйлдвэрлэгчдийн албан ёсны санал, шүүмж, зөвлөмжүүдийг нэгтгэн тусгаж MNS 5216: 2016 “Ахуйн хэрэглээний зуухны техникийн ерөнхий шаардлага, яндангаас гарах утааны найрлага дахь агаар бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга” стандартын эцсийн хувилбарыг боловсруулж СХЗГ-рт 2017 оны  нэгдүгээр сард хүргүүлж эрчим хүчний стандартчилалын техникийн хороо болон үндэсний зөвлөлөөр оруулан хэлэлцүүлж батлуулсан.
Монгол Улсын Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 2-р бүлгийн 4.1, 6.2-т заасны дагуу тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гэрийн буюу ахуй хэрэглээний зууханд хобогдох стандартуудыг шинэчилснээр гэр хорооллын айл өрхийн халаалтын хэрэгслээс ялгарч байгаа агаар бохирдуулдаг бодисын хэмжээнд тавигдах шаардлага өндөрсөж, агаарын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой суурь баримт бичиг болжээ.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газраас эдгээр компаниудаас стандартын зуух худалдан авч болохыг жагсаасан байна.   Эх сурвалж: eagle.mn/r/64010

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.25.100)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.