Тус яам нь НҮБ-ын Хүн амын сангийн “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийн хүрээнд харьяа агентлаг, байгууллагуудын хөдөлмөрийн дотоод журамд хөндлөнгийн байгууллагаар дүн шинжилгээ хийлгэсэн.Тэгвэл тус дүн шинжилгээг хэлэлцүүлэх арга хэмжээ боллоо. Хэлэлцүүлгийн үйл ажиллагааг Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл нээж, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын хөдөлмөрийн дотоод журамд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийн 11.4.1 заалт туссан эсэхэд хийсэн дүн шинжилгээг “Эрдэм сургалт судалгааны хүрээлэн” НҮТББ-ын захирал Б.Өлзийсайхан, мөн хүрээлэнгийн судлаач Г.Түвшинжаргал оролцогч нарт мэдээлэл хүргэж, танилцууллаа.
Энэ үеэр Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны мэргэжилтэн Л.Мөнхтулга “Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг хийв.
Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Хадбаатар болон тус яамны дэргэдэх Жендэрийн салбарын зөвлөлийн гишүүд, жендэр хариуцсан мэргэжилтэн нар оролцов.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх зүйлийн хэрэгжилтийг хангах цахим сургалтыг 2022 оны 01 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд нийслэл болон 21 аймаг дахь харьяа агентлаг, байгууллагын удирдах албан тушаалтнуудыг хамруулан зохион байгуулах гэж байна.
-
10 цаг 35 мин
-
10 цаг 54 мин
-
10 цаг 58 мин
-
Уржигдар 19 цаг 35 мин
-
2024-12-19
-
Уржигдар 16 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 53 мин