Улсын өмгөөлөгчид нь 2021 онд нийт 2399 төлбөрийн чадваргүй иргэнд өмгөөллийн үйлчилгээ үзүүлжээ
Үйл явдал
/
2022-01-13

Улсын өмгөөлөгчид нь 2021 онд 2292 эрүүгийн хэргийн 2399 төлбөрийн чадваргүй холбогдогчид үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа буюу өмгөөллийн үйлчилгээ үзүүлж, өссөн дүнгээр 7974 иргэнд хууль зүйн бүх шатны зөвлөгөө мэдээллийг өгчээ. Өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн нийт хэргээс шүүхээр 1348, шүүхийн өмнөх шатанд 87, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой шалтгааны улмаас татгалзсан 298, ажиллагаанд байгаа буюу эцэслэн шийдвэрлэгдээгүй 559 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна. Мөн нийт үйлчлүүлэгчдээс насанд хүрээгүй 144, бичиг үсэг тайлагдаагүй 493, оршин суух тодорхой хаяггүй 3, хөгжлийн бэрхшээлтэй 53, гадаадын 9 иргэн өмгөөллийн үйлчилгээ авсан. Түүнчлэн эцэслэн шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргээс шүүхийн өмнөх шатанд 63, шүүхийн шатанд 46 буюу нийт 109 эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлүүлж, 739 эрүүгийн хэрэгт улсын яллагчийн тавьсан саналаас доогуур ял оноолгон шийдвэрлүүлсэн байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.13.15)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.