Австрали улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны төлөөлөгчид, Төв номын сангийн менежер М.Даваасүрэн , АШУИС-ийн номын сангийн эрхлэгч Д.Баярцэнгэл нар аймгийн удирдлагуудтай уулзав.
2014 оноос Монгол улсад албан ёсоор бүрэн эрхт элчингийн газраа байгуулан жилд 5-6 сая австрали долларын хөрөнгө оруулалтыг дараах хоёр чиглэлээр Монгол улсад олгодог. Үүнд: Australia Awards тэтгэлэгт хөтөлбөр болон уул уурхайн ил тод байдал зэрэг хөтөлбөрүүд хэрэгжиж байна.
Энэ удаа Баян-Өлгий аймагт тухайн тэтгэлэгт хөтөлбөрөөр Австрали улсад номын сангийн чиглэлээр магистр хамгаалсан төв номын сангийн менежерийн санаачилгаар манай аймгийг сонгон авч, номын сангийн үйл ажиллагаа, ажилчдын чадварын тухай төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрт Англи, Монгол хэл дээрх хүүхдийн номыг аймгийн номын санд хандивлав. Мөн Австрали улсын элчингийн газраас жил болгон нийгмийн сайн сайхны төлөөх бичил хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг тухай танилцууллаа. Үүнд манай орон нутгаас идэвхтэй оролцохыг уриалж, шалгаруултанд 30,000 хүртэлх австрали долларын санхүүжилтийг авч болох боломжийн тухай аймгийн удирдлагуудад танилцууллаа.
-
9 цаг 39 мин
-
9 цаг 43 мин
-
Уржигдар 19 цаг 35 мин
-
2024-12-19
-
Уржигдар 16 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 53 мин