"Үндсэн хууль" батлагдсаны 30 жилийн ойн өдөрт зориулсан Даамны тэмцээн
Үйл явдал
/
2022-01-18

Монгол Улсад ардчилсан шинэ "ҮНДСЭН ХУУЛЬ" батлагдсаны 30 жилийн ойн өдөрт зориулан сумын ИТХ-аас зохион байгуулсан даам сонирхогчдын "СУМЫН АВАРГА" шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд спортын дэд мастер-1, нэгдүгээр зэрэгтэй-6, хоёрдугаар зэрэгтэй-3, гуравдугаар зэрэгтэй-1, эрэгтэй-19, эмэгтэй 10 тамирчин тус тус оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шилдгүүд тодорлоо. Эрэгтэй: I байр: Б.Наранбаяр II байр: Ч.Базаргарьд III байр: Ч.Төгстөгөлдөр Эмэгтэй: I байр: Б.Отгонхүү II байр:М.Мажигсүрэн III байр: Л.Баяртогтох нар тус тус шалгарлаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.12.100)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.