Ажил олгогчдын анхааралд
Үйл явдал
/
2022-01-14
Ажил олгогч Та сар бүр цахим системээр нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаа тоон гарын үсгээр БАТАЛГААЖУУЛАН илгээсэн тохиолдолд тайланг хэвлэмэл хэлбэрээр нийгмийн даатгалын байгууллагад ирүүлэх шаардлагагүй.
 Харин ажил олгогч нь сар бүр цахим системээр шимтгэлийн тайлангаа илгээхдээ тоон гарын үсгээр БАТАЛГААЖУУЛАХГҮЙ илгээсэн тохиолдолд тайланг хэвлэмэл хэлбэрээр жилд 2 удаа буюу тухайн жилийн 1-6 дугаар сарын шимтгэлийн тайланг 07 дугаар сарын 05-ны дотор, 7-12 дугаар сарын шимтгэлийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 05-ны дотор нийгмийн даатгалын байгууллагад ирүүлж, баталгаажуулна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/182 дугаар тушаалаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан илгээх, хүлээн авах, хянах, баталгаажуулах журам”-тай доорх холбоосоор танилцана уу.
Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.84.207)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.