Ахмадууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, залуу багш нар сурагчдад мэдлэг оюунаа түгээж эхэлжээ
Үйл явдал
/
2022-02-16

Монгол улсад Ахмадын байгууллага байгуулагдсаны 90 жил, Булган аймагт Ахмадын байгууллага байгуулагдсаны 33 жил өнгөрөгч 2021 онд тохиож, Ахмадын өргөөний шинэ барилгатай болсон. Аймгийн хэмжээнд 7,5 мянган ахмадууд буй түүний 66,2 хувь нь эмэгтэйчүүд 33,8 хувь эрэгтэйчүүд байдаг . Нийт 16 сум , 1 тосгоноо оролцуулбал 10000 гаруй ахмад бий гэсэн тоо баримт гарсан . Аймгийн Ахмадын хорооны гол зорилго нь ТББ-ын хуулийн хүрээнд МУ-ын үндсэн хуулийг хүндэтгэн дээдэлж аймгийн хэмжээнд нийт ахмадуудын эрх ашгийг хамгаалсан үйл ажиллагаа явуулж, төр засгаас гаргасан хууль тогтоомжийг хэрэгжүүлж ,ахмад настнуудынхаа нийгмийн хамгааллын талаар орон нутгийнхаа төр захиргааны байгууллагад асуудал тавьж шийдвэрлүүлэх ,аймаг орон нутгаа хөгжүүлэхэд хувь нэмэр болох гэсэн ахмадуудынхаа хүсэл эрмэлзлийг дэмжиж туслалцаа үзүүлэх явдал юм.

Өнөөдөр Ахмадын өргөө ашиглалтад орсон цагаасаа эхлэн үйл ажиллагаа нь жигдэрч эхэлсэн байна. Ахмадын өргөөнд Ахмад багш нарын холбоо, Насан туршийн боловсролын төв, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бариа заслын өрөөг тохижуулж , нийтийн биеийн тамир хийн дасгал, нийтийн цэнгээнт бүжиг зэрэг үйл ажиллагааг эхлүүлсэн байна.

Өнгөрөгч 01 сарын 03-наас үйл ажиллагаа жигдэрч, настангуудад зориулан зохих төлбөртэй бариа засал, хүүхэд багачуудад зориулан шатрын дугуйланг МУ-ын гавьяат багш Ш.Шийтэр нарын ахмад багш нар явуулж эхэлжээ. Мөн нийтийн бүжгийн сургалт, бүжгээр хичээллэх сонирхолтой ахмадуудад зориулан Мягмар,Пүрэв гаригуудад нийтийн бүжгийг МУГЖ Т.Оюунцэцэг зохион байгуулж байна. Ахмадын өргөөнд өнөөдрийн хувьд зарим өрөө тасалгаануудад ширээ сандал, шкаф , нийтийн бүжгийн зааланд агааржуулалт , техник хэрэгсэл зэрэг асуудлууд дутмаг байна. Аймгийн ЗДТГ-ын зүгээс дээрхи нөхцөл байдалд анхаарал хандуулахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.24.238)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.