“ХОТЫН СОЁЛ” аянд идэвх, санаачлагатай оролцсон шилдэг дүүргээр шалгарлаа
Үйл явдал
/
2022-01-15
Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын хамт олон Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдсан “Хотын соёл” аяныг хэрэгжүүлэхэд идэвх санаачилга гарган үр, бүтээлтэй ажилласан тул өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Тус аян иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, хотын соёлыг төлөвшүүлэх зорилготой юм. Аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас төрийн байгууллагуудын дунд орчны тохижилт, бүтээн байгуулалтын сайжруулах, Шинэлэг үйлчилгээ нэвтрүүлэх, Төрийн албан хаагчид болон иргэдэд чиглэсэн сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа, “Сонгины Оюу” аян зэрэг олон ажлыг санаачлан хэрэгжүүлсэн.
Мөн аяны хүрээнд хийгдсэн томоохон ажлын нэг нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас тогтвортой хөгжлийн суурь дархлаа болох иргэдийн соёлын боловсролыг дэмжих, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан стандартад нийцсэн соёл, урлагийн үйлчилгээний байгууллагыг шинээр бий болгож, шинэлэг бүтээгдэхүүн, бүтээлч үйлчилгээг нэвтрүүлэх, төрийн болон төрийн бус, олон улсын байгууллага, иргэдийн оролцоотойгоор уламжлагдан ирсэн өв соёл, үнэт зүйлээ хамгаалах, өвлүүлэх, сурталчлан таниулах, баяжуулах ажлыг шат дараатай зохион байгуулж, соёлын дэвшилтэт хөгжилтэй хөл нийлүүлэн алхах чадвартай оюунлаг, хүмүүнлэг, соёлтой иргэнийг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор “Иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэх” төсөл боловсруулан дүүргийн ИТХ-аар батлуулж, 2021-2024 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажилласан явдал юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.97.170)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.