Дүүргийн хэмжээнд сар шинийн баяр угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг эхлүүллээ
Үйл явдал
/
2022-01-22
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/08 тушаал, дүүргийн Засаг даргын захирамжаар Сар шинийн баяр угтсан бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг өнөөдөр /2022.01.21/ эхлүүллээ.
Тус ажлын хүрээнд айл өрхийн хог хаягдлын ачилт тээвэрлэлт, цуглуулалтын ажлыг эрчимжүүлж, нэмэлтээр шөнийн тээвэрлэлтийг ажлыг зохион байгуулан ард иргэдийн ая тухтай эрүүл, цэвэр орчинг бүрдүүлэн ажиллах юм. Тиймээс та бүхэн бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцоорой.
Мөн нийтийн эзэмшлийн зам талбайн өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, орон сууцны хороолол доторх ногоон байгууламжийн цэвэрлэгээг тогтмол хийж гүйцэтгэн, хайс хашаа, автобусны буудал, хогны савыг угаах ажлыг зохион байгуулна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.67.90)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.