“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК замын-үүд-эрээн боомтоор чингэлэг тээвэр ачиж буулгах үйл ажиллагааг амжилттай эхлүүллээ
Үйл явдал
/
2022-01-13

Энэ өдөр 49 чингэлэг бүхий1000 гаруй тонн ачаа бараа хилээр орж ирлээ. Цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн явуулах, экспорт, импортын ачаа тээврийг эрчимжүүлэх үүрэг бүхий Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг өчигдөр Замын-Үүд боомтод ажиллаж, тодорхой зохион байгуулалтуудыг газар дээр нь хийсэн.

“Монголын төмөр зам” ТӨХК нь Монгол Улсын Засгийн газар, Хилийн боомтын үндэсний зөвлөлөөс өгсөн үүргийн дагуу Замын-Үүд боомтын логистикийн төвийг түшиглэн Замын-Үүд-Эрээн боомтоор чингэлэг тээврийн үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэлийг бүрэн хангаж   чингэлэг ачиж буулгах үйл ажиллагааг амжилттай эхлүүллээ.

БНХАУ-ын хилийн Эрээн боомтод гурван сар орчим саатсан ачаа тээврийг яаралтай хил нэвтрүүлэх арга хэмжээний хүрээнд Халдвар хамгааллын дэглэм сахиулах үүднээс хоёр улсын хилийн голд “0” цэг байгуулан, чингэлэг тээврээр ачаа барааг нэвтрүүлэх горимд шилжүүлж, тээврийн хэрэгслийн жолооч нарыг хилийн цэрэг, онцгой байдлын байгууллагаас дайчилж нэгдсэн зохион байгуулалтад оруулан ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.134.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.