Тэр АН-ын бус МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН төлөө ажиллаж чадна!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-09-23

Монголын парламентад суудалтай Ардчилсан нам дотоод зохион байгуулалтдаа орж байна. Тус намын бүтцийн нэг томоохон салбар нь Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо. Энэ холбоог найман жил удирдсан С.Одонтуяа гишүүн тамгаа дараагийн тэргүүндээ өгөхөөр хүлээж өгнө.

Түүний тамгыг авах эрхийн төлөөх сонгуульд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, АН-ҮБХ-ны гишүүн Б.Жаргалан, Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын гудам болгонд худаг гаргана гэж 2020 онд нэр дэвшээд өвдөг шороодсон Б.Пунсалмаа, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа, “Элийрэгч” Ц.Уянга, “1072 хувьцаа”-ны  ногдол ашгийн төлөө тэмцэгч Г.Хажидмаа нарын есөн эмэгтэй өрсөлдөж байна

Эдгээрээс хийсэн ажил, санаачилсан төсөл, хүмүүнлэгийн үйлсээрээ УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн яах аргагүй илүүрхэж байна. Тэрбээр нийгэм рүү чиглэсэн олон сайн үйлс, шилдэг санаачлага гаргасны нэг нь ЭРЧҮҮДИЙН АСУУДЫЛГ ТӨРИЙН БОДЛОГОД тусгасан явдал.

Амьдралын ачааг үүрэлцэж, эх орноо хамгаалах гол үүрэг эрчүүдэд оногддог гэсэн ойлголтыг өөрчилж, эрчүүдийн эндэлт, эрүүл мэнд, архидалт, өвчлөлийн асуудлыг хөндөж Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт үндэсний чуулган Төрийн ордонд зохион байгуулав. Уг санааг УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн юм.

Төр нь мартаж, гэрийнхэн нь тоохоо больсон ЭРЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНД, АМЬ НАСНЫ АСУУДЛЫГ тэрээр сэдрээж Монгол төрийн хар хайрцагны бодлогод тусгаж “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлага болгов. Үүний үр дүнд монголчуудын архины хэрэглээ 13,5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

А.Адъяасүрэн зүгээр ч нэг төрийн түшээ биш. Монголын авто зам, тээврийн салбарт олон шилдэг жолооч, олон мянган ажлын байр бий болгож, үр шимийг нь түгээж яваа буйнтай үйлстэн. Түүний үүсгэн байгуулсан “Номгон Санчир” авто сургуулийг төгссөн 50 гаруй мянган жолооч өнөөдөр улсынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хүчээ дайчлан ажиллаж байна.

Орон нутгаас сонгогдсон төрийн түшээгийн хувьд тойрог, сум, аймагтаа эргэх холбоотой ажиллаж малчид, залуучууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг онцгойлон анхаарч чадаж байна. Малын эмч нарт шаардлагатай төхөөрөмж, багийн дарга нарыг унаажуулах, хөгжлий бэрхшээлтэй иргэд болон эмэгтэйчүүдийн асуудалд санаа чилээж, шийдэл, гарц гаргалаа хайж тус дэм болохыг эрмэлздэг гишүүдийн нэг юм.

Энэ мэт хийсэн ажилтай, хэлэх үгтэй хүн чинь Ардчилсан намын эмэгтэйчүүдийн холбоог удирдахад төвөг үгүй. Тэр ганцхан АН-ын эмэгтэйчүүдийн холбоог бус МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АСУУДЛЫГ хөндөж, шийдэхээс гадна эрчүүдийн эрүүл мэндийн асуудлаа ч марталгүй аваад явчих ухаантай бүсгүй юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.74.63)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.