Стресстэй монголчуудын сэтгэлийг сэргээгч гайхамшигт хүрээлэн
Г.Алтанзагас
Нийтлэл
/
2023-11-01
Налгар сайхан өдөр Цэцэрлэгт хүрээлэнд хүмүүний амьдралын хүрдийг хором хормоор, аз жаргалтайгаар эргүүлсээр байгаа нь нүдэнд тодхон харагдана.

    Цаана нь харагдаж буй уулсын орой алтран шаргалтаж, мөчрөөсөө хоргодох мэт нэг нэгээрээ зүүгдэн тасарч буй навчис сүүлчийн вальс эргэх мэт алгуурхан унан эх дэлхийнхээ хөрсөн дээрээ цэцэг  дэвсэх мэт бүрхэж алхаж яваа хоёр хосын романтик орчныг бүрдүүлэн аз жаргалын далайд умбуулж байна. Шаргалхан өнгөөр солигдсон намрын энэ өдөр найзынхаа хурмын урилгыг авсан уу гэмээр гартаа нэгэн чамин дугтуутай  зүйл барин алхаж буй залуу  хөнгөн гуниг, баяр хөөрийн алийг нь хэлэмгүй бодол хөврүүлэн алхаж явна. Тэнгэрээс хүн болж төрөх хувь заяаг атгаж мэндэлсэн бяцханууд тэргэн дээрээ цэвэр агаар амьсалан ганц нэг уйлагнан үнэгчилж моддын дунд унтаж буй нь тодоос тод  харагдана. Төөнөж байгаа нарны илчэнд улаан модон сандал дээр сууж буй хөгшид сэтгэлийн утсаа хөндөн сургаал үгсээ харамгүй айлтгаж буй нь тэнгэрт байгаа эмээтэй минь уулзуулсан шиг л болгосон.

Ингээд  баруун талын моддын дунд байсан хоёр давхар ногоон байшин луу орж цонхоор ширтэнгээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Ү.Оюунзултай хоромхон хугацаанд ярилцаж , Түүний ҮЦХ-ийн дарга болсон цагаасаа хойш хийсэн хоёр томоохон ажлын талаар мэдээлэл авсан юм.

Ү.Оюунзул:-  Аяны хүрээнд 100 мянга гаруй модыг 200 га талбай дээр тарьсан байна. мөн Туул голын эрэгээр зурвас татаж ойжуулалт хийсэн. Зорилго гэх юм бол нийслэлд 1 хүнд 5-6 метр ногоон байгууламж ноогдож байгаа түүнийг аян дуусах хүртэл  9 метр болгох зорилго тавин ажиллаж байгаа. Ойжуулалтын хэлбэрээр 100мянган , Цэцэгжүүлэлтийн хэлбэрээр 20 мянган мод тарих зорилготой. Намрын мод тарих аян 10 сарын 20-ний хүртэл үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байна. Хавар намрын улиралд  20 мянган мод тарьж ургуулсан  байна.  Тарьсан модны хамгийн бага ургалттай мод нь 95%-ийн гүйцэтгэлтэй. Хамгийн ихдээ 97% - 98% гүйцэтгэлтэй ургаж байна. Өндөр гүйцэтгэлтэй ургаж байгаа нь зөв суулгалт арчилгаанаас хамаарна. Хүрээлэнгээр зочлож чөлөөт цагаа өнгөрөөж байгаа хүмүүсийн тоо 1 жилд 500 мянган хүрдэг. Намрын улирал болсонтой холбоотойгоор хүрээлэнд ирэх хүмүүсийн тоо цөөрсөөр байна. 2014 онд батлагдсан Үндэсний  цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий төлөвлөгөөний дагуу тохижилтын даалгавартай 1.1 га талбай дээр “Таван богд Фүүдс” ХХК / KFC бренд / 10 жилийн ойгоо тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд  2.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гарган хүүхэд багачуудын тоглох талбай, ахмадууд болон гэр бүл, ээжүүдийн амрах орчин бий болгох, залуучууд чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэхэд нь спорт талбай болон урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах цогц тохижилтыг бүтээж  өөрийн нэрэмжит KFC LAND- Аз жаргалын хотхон байгуулж тохижуулсан хэмээн ярилаа.

     Ингээд Иргэд чөлөөт цагаа өнгөрөөх дахин нэг бүтээн байгуулалттай болсондоо баярлан  нүдэнд нь гэрэл цацран  аз жаргалтайгаар алхаж байгааг хамгийн түрүүнд анзаарч харсан. Сэтгэлдээ бодол тээн алхсаар цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хаалгаар гарахад яг л хоёр өөр ертөнцөнд очсон юм шиг л санагдана. 100 метрын цаанаа уур бухимдлаа дуут дохиогоороо илэрхийлсэн жолооч нар, ард ардаасаа ямар ч зайгүй чихэлдсэн машинууд, машинуудын зайгаар зам гарч буй айдастай иргэд харин урдхан талд  ямарч стрессгүй хөгшид, залуучууд хүүхэд багачууд баяр хөөрөөр дүүрэн инээлдэн аз жаргалыг бүтээж байна.

Сэтгэлийнхээ гүнд дурсамж болгон  үлдээх  тэр л өдрүүдийг бүтээе гэвэл Хотын төвтэйгээ ойрхон цэвэр агаартай, стрессгүй Үндэсний цэцэрлэгт хүрээлэндээ ирж аз жаргалаа бүтээгээрэй.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.18.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.