СХД/ СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД 10 ТН БОДИС, 31 ТН ДАВС ЦАЦАН АЖИЛЛАЖ БАЙНА
A.Ажиглагч
Нийтлэл
/
2023-10-30
 
Улаанбаатар орчимд 2023 оны 10 сарын 30-ны өглөөний 5-6 цагийн орчимд цас орж авто замуудад халтиргаа, гулгаа үүссэн.
Тус ажлын хүрээнд дүүргийн хэмжээнд зам цэвэрлэгээний 9 байгууллага тусгай зориулалтын 9 авто машин, 1 автогрейдер, 31 хүний бүрэлдэхүүнтэйгээр 10 тн бодис, 31 тн давс цацах ажлыг хийж гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар Эмээлт, Баруунтуруун, Ар гүнтийн давааны автозамын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
Хот доторх замын хөдөлгөөн Өнөр хорооллын ар, Баянхошуу, Толгойтын замын чиглэлүүдэд 11 тн давс цацан авто замын хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэхээр ажиллаж байна. Иргэд та бүхэн анхаарал болгоомжтой авто замын хөдөлгөөнд оролцоорой. Хэрвээ авто машиныхаа зуны дугуйг солиогүй байгаа бол авто замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.203.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.