Бензин шатахууны хомсдолыг Ж.Ганбаатар сайд тулдаа шийдэж байна
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-12-13

Монгол улс бензин шатахуун болон эрчим хүчний хувьд хойд болон урд хөршүүдээсээ нэгэнт хараат болчихсон. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар уг нь энэ  алдаа дутагдлыг засах зорилгоор “ЭРЧИМ ХҮЧНИЙ СЭРГЭЛТ” –г хэрэгжүүлээд явж буй билээ. Монголчуудын хэрэглээ хязгааргүй, харин хоёр хөршөөс нийлүүлж буй шатахууны нөөц хязгаарлагдмал байгаа нь харамсалтай. Монголчууд сард 38-40 мянган тонн АИ-92 автобензин хэрэглэдэг. Түүнчлэн иргэдийн АВТОМАШИН ХУДАЛАН АВАХ  хэрэглээ ч нэмэгдсээр буй.

Байс хийгээд л хомсдол үүслээ, дууслаа гэдэг эсвэл үнэ нь нэмэгдчихлээ гээд БЕНЗИН, ТҮЛШНИЙ салбарын асуудал улс орон даяар дэгдэж Засгийн газар, УИХ дээр ч яригддаг нь нууц биш. Сүүлийн хэд хоног бензин тасарч, уурлаж, гонсойсон жолооч нар ууртай буй. 

Арга ч үгүй биз. Асуудал гарвал л сайд нь ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭ гэдэг үг амны уншлага болчихсон. Үнэндээ сайд огцроод юу ч өөрчлөгдөхгүй. Хомсдол дахиад л үүснэ. “Оргил”-н Ж.Ганбаатар аж ахуй, бизнесийн салбарт ажиллаж байсан хүн тулдаа л бензиний нийлүүлэлтэд онцгой анхаарч, шатахууны тээвэрлэлт, татан авалт, тоо судалгааг иргэдэд чөлөөтэй мэдээллэж, иргэдээ соёлтой байхыг уриаллаа.

Өмнө нь Г.Ёндон, Д.Сумъяабазар сайдуудын үед ч БЕНЗИН ТҮЛШ хомсдож, тасарч байсан. Тэд ч бас улстөрийн улстөрийн зориг, зорьмог шийдэл гаргаж асуудлыг шийдвэрлэсэн. 700-5 км хүртэл урт очер дараалал үүсэж байсан хүлээлтийг багасгаж байна. Хэрэглээ их байгаа учраас очер дараалал гарах нь тодорхой. Гэвч үүнд сайдыг нь буруутгахаас илүүтэй зарим иргэдийн буруу хандлагыг өөрчлөхийг чухалчлах ёстой. Иргэд хандлагаа өөрчилж, дунд болон дундаас дээш бензинтэй бол заавал дүүргэнэ гэж очерлохын орон шар гэрэл асчихсан болон түргэний, цагдаагийн, онцгойгийн, сургуулийн автобуснуудад эхний ээлжилд боломж олгох ёстой.

Салбарын сайд нь мэдэгдэл хийхдээ “Шатахууны татан авалт хэвийн. Урд болон хойд хөршөөс авч  худалдан авалт тээвэрлэлт маш шуурхай явж байгаа. Ойрын хоёр хоногтоо Улаанбаатар хотын хэрэглэгчдийг хангахын тулд уул уурхайн томоохон аж ахуй нэгжүүдэд хязгаарлалт хийж байна. Түүнчлэн БНХАУ-с орж ирж байгаа дизель түлшийг хотыг иргэдэд, ОХУ-с орж ирж байгаа дизелээ орон нутаг руу, цас зуд хүндэрсэн аймгууд руу явуулна. Арга ядаад ийм зохицуулалт хийж байна. Түүнчлэн яамнаас ажлын хэсэг гарч клонкуудад ажиллаж, иргэдэд уриалга гаргаж байна” гэв. Дэлхий нийтэд газрын тосны бүтээгдэхүүний үнэ угаас савалгаатай байгаа. Гол нийлүүлэгч ОХУ-ын дотоод нөхцөл байдал ч үүнд хамааралтай. Тэд эхлээд өөрийн орны шатахууны өвлийн нөөцөө бүрдүүлнэ. Илүү гарсанаа бусад улс руу экспортолдог. Монгол улс харин ч хямд түлш авдаг нь аз юм. Гэхдээ айлаас ирэхээр авдараа уудал гэгчээр газрын доорх баялагаа зөв ашиглачихвал бид оросоос бензин царайчлахгүй л дээ...!

Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Уул уурхайн сайд Ж.Ганбаатарыг ажлаа сайн хийгээгүй тул огцруулна гэсэн албан бичгийг Ерөнхий сайдад хүргүүлнэ гэсэн. Энэ дагуу сэтгүүлчид түүний байр суурийг сонсоход сайд нь огцорсоноор асуудал шийдэгдэхгүй. Би хариуцлагаа хүлээгээд гарц шийдэл хайж байна. Асуудлыг шийднэ. Ингэж улстөржсөн асуулт асууж болохгүй гэв.

Ямартай ч бензин шатахуун, эрчим хүчний салбар гэх ГАДНЫ ХАМААРАЛТАЙ хоёр салбарыг хариуцаж буй Ж.Ганбаатар, Б.Чойжилсүрэн хоёр энэ өвөл олны хэл ам, эсэргүүцэл дунд өвөлжих нь гарцаагүй. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэгчээр УХАМСАРГҮЙ, хувиа хичээсэн иргэдийн буруу үйлдлээс болж улсаараа хямарч, горыг нь амсаж буй нь харамсалтай.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.19.185)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.