ОНЦЛОХ УЛСТӨРЧ: Гадаад харилцааны ШИНЭ ХААЛГА НЭЭСЭН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-12-27

2023 оны онцлох улстөрчөөр Монгол Улсын зургаадах Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг тодруулж байна. Тэрбээр Төрийн тэргүүний хувьд улс орны гадаад бодлогод онцгой анхаарч олон улс дахь Монгол улсын нэр хүндийг өсгөж, сэргээж чадав.

2016 оны АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр манай улсад дэлхийн томчууд цугларч, Ази тив дэхь Ардчиллын баянбүрд болсон Монгол улс олон улсын хэвлэлийн “тэргүүн нүүрэнд бичигдэж” байсан шиг онцлох үйл явдал тохиов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэрэгжүүлэх бүрэн эрхэд Гадаад харилцаанд улсаа бvрэн эрхтэй төлөөлж, Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах эрхтэй гэж заасан. Энэ дагуу Монол улсад төрийн айлчлал хийсэн УДИРДАГЧ нар, өндөр хөгжилтэй, нөлөө бүхий улсуудад уригдсан АЙЛЧЛАЛ зэргээс нь тодорхой харагдана. Айлчлалуудыг онцлон сануулбал,

  • 2023 оны 04 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда төрийн айлчлал хийв.
  • 2023 оны 05 дугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргийг Л.Болормаагийн хамт 1000 гаруй жилийн өнө эртний түүхтэй өвөрмөц зан үйл бүхий төр, шашин, соёлыг хослуулсан Лондон хотын Вэстминстерийн сүмд ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хаан гуравдугаар Чарльзыг ХААН ШИРЭЭНД ЗАЛАХ ЁСЛОЛД оролцов.
  • 2023 оны 05 дугаар сарын 21-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол улсад айлчлав. Хоёр улс цаашдаа харилцан ашигтай төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, Сансар судлалын салбарт хамтран ажиллах, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран тэмцэнэ гэдгээ нотоллоо.
  • 2023 оны 07 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров манай улсад айлчлав. Монгол улсад төрийн айлчлал хийж, Монголчуудын уламжлалт Үндэсний их баяр наадмыг үзэж сонирхов.
  • 2023 оны 09 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол улсад айлчлав. Пап ламын уг айлчлал олон улсын анхаарлын төвд байсан бөгөөд Монгол улсыг эерэгээр сурталчилахад томоохон нөлөө үзүүлэв.
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд Эрхэм дээд Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд бараалхав. Монгол Улс Булангийн орнууд, тэр дундаа бүс нутагтаа эдийн засгийн хөгжил, чадавхаараа тэргүүлдэг Саудын Арабын Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг хэлэв.
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудесийн урилгаар 2023 оны 09 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Хавана хотноо болох Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн төр, засгийн тэргүүн нарын дээд түвшний уулзалтад оролцлоо.
  • 2023 оны 10 дугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсад Төрийн айлчлал хийв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Элизейн ордонд албан ёсоор угтан авлаа.
  • 2023 оны 11 дүгээр сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийлээ. Уг айлчлал нь Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан хэрэгжүүлж буй юм.
  • 2023 оны 11 сарын 29-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНЭУ-ын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъян-тай уулзлаа. Уулзалтаар талууд Монгол Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсын харилцааг өргөн хүрээтэй салбарт өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцов.
  • Түүнчлэн ОХУ, БНХАУ, АНУ, БНСУ, Япон, Англи, Турк, Франц, Герман зэрэг дэлхийн томоохон орны удирдагч нар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээр дамжуулан Монголын ард түмэнд мэндчилгээ илгээсэн нь түүнийг олон улсад ямархуу нэр хүндтэй төрийн тэргүүн бэ гэдгийг баталсан хэрэг болов.

Монгол төрийн гадаад харилцааны бодлого дахь гурав дахь хөршийн харилцааг илүү хөгжүүлнэ Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр биелэлээ олов. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙН АЛЬ Ч УЛСТАЙ НЭЭЛТТЭЙ, ТААТАЙ ХАРИЛЦАХАД БЭЛЭН ШҮҮ гэдэг гадаад харилцааны улстөрийн ШИНЭ ГҮҮР БАРЬЧИХЛАА. Энэ гүүрээр Монголчууд дэлхийтэй холбогдож, улстөр, эдийн засаг, үндэсний аюулгүй байдлаа сахин хамгаалах гадаад бодлгогоо улам сайн ГАГНАЖ чадлаа.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.157.68)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.