Ч.ХҮРЭЛБААТАР: Намайг олон жил ГҮТГЭЖ, ДОРОМЖИЛСОН хүн Х.БАТТУЛГА өнөөдөр өөрөө ил гарлаа
Нийтлэл
/
2024-01-10

Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Ерөнхийлөгч асан Х.Баттулга газрыг гадаадын хөрөнгө оруулагчид 100 жилээр ашиглуулах хуулийг эсэргүүцсэнтэй холбоотойгоор хариу мэдэгдэл хийлээ. Намайг олон жил гүтгэн доромжилсон нууц улстөрч нь Х.Баттулга байж. Өнөөдөр өөрөө ил гарсан учраас би хариу мэдэгдэл хийж байна. "Намайг элдэв бусаар гүтгэсэн гүтгэлгийг зохион байгуулж байсан эзэн нь өнөөдөр гарч ирж, хэвлэлийн хурал хийж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцүүлэхгүй байхыг УИХ-д санал хүргэж байна. Би Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад Сангийн сайдын томилгоотой холбоотойгоор нийт долоон удаа хориг авч байсан. Одоо харин Ерөнхийлөгч биш мөртлөө найм дахь хоригийг өгч байх шиг байна. Хөрөнгө оруулалтын тухай хуультай холбоотойгоор хэдэн зүйл хэлье.  Өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлээд гүтгэлгийн мэдээг тараасан. Гадаадын хөрөнгө оруулалтын хуулиар гадаадын иргэдэд монголын газар нутгийг 100 жил өгөхөөр боллоо гэдэг мэдээлэл ч тарсан. Энэ бүхнийг зохион байгуулсан эзэн нь өнөөдөр гарч ирж, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцүүлэхгүй байхыг их хурлын даргад мэдээлж байна. 

Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн хамгийн том хөдөлгүүр нь хөрөнгө оруулалт. Монгол Улсад их хөрөнгө оруулалт орж ирж Монгол Улс хөгжиж, иргэдийн амьдрал дээшилнэ. Тиймээс олон хэлэлцүүлэг зохион байгуулж, Монгол Улсын хөгжлийн хөдөлгүүр болдог хөрөнгө оруулалтын тухай хуулийг өргөн мэдүүлсэн. Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай банк байгаасай гэж хүсдэг. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай их, дээд сургууль байгуулагдаасай гэж хүсэж байгаа. Гадаадын эмнэлгүүд манай улсад үйл ажиллагаа явуулаасай. Жалгаар нэг хаягдаж байгаа арьс ширний үйлдвэрийг боловсруулдаг, бүтээгдэхүүний үйлдвэр бий болоосой гэж хүсдэг. Ингэж чадвал мянга, мянган залуус өндөр цалин хангамжтай болж, Монгол Улс хөгжих боломжтой. 

Би АН-ыг ардчилал, зах зээлийн харилцаа, хувийн хэвшлийг дэмждэг нам гэж бодож ирсэн. Монгол Улсын хөрөнгө оруулалт төрийн хөрөнгө оруулалтаар бус хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар явах ёстой. Манайд хөрөнгө оруулж байгаа санал, санаачилгыг бид дэмжих ёстой. Хүний санал санаачилга, эрх чөлөөг дэмжиж байж бид хөгжинө.  

Монгол Улсын Засгийн газар Эдийн засаг хөгжлийн яам байгуулаад, хөгжлийн асуудлыг хурдасга гэсэн. Эдийн засгаа сэргээж, валютын нөөцөө бүрдүүлж чадсан. Гэхдээ уул уурхай тээвэр гэдэг салбар дээр гол өсөлт явж байгаа. Бусад салбарт эдийн засгийн өсөлт гарахгүй байгаа. Үүний улмаас эдийн засгийн өсөлтийн мөнгө өрхийн хаалгаар орохгүй удаад байгаа юм. Тиймээс хөрөнгө оруулалтын хуулийг яаралтай хэлэлцээч гэдэг хүсэлт өгсөн.  

Ч.Хүрэлбаатар 100 жилээр газрыг гадаадынханд өгөх боллоо гэдэг гүтгэлэг яригдаж байна. Хөрөнгө оруулагчдад газрын 60 жилээр ашиглуулна, түүнийг нь нэг удаа 40 жилээр сунгаж болно гэдэг хуулийг 1993 онд баталсан. Харин 2013 оноос 60 жилээр газрыг хөрөнгө оруулагчдад ашиглуулж, эзэмшүүлж болохоор болгосон. Ингээд газрыг 60 жилээр хөрөнгө оруулагчдад ашиглуулж, эзэмшүүлж болно. Түүнийгээ 40 жилээр нэг удаа сунгаж болно гээд 100 жилийн асуудлыг гаргасан. Харин 2023 онд Эдийн засаг хөгжлийн яам оруулж ирсэн хууль дээр эзэмшүүлэх гэдэг үгийг засаад, ашиглуулах болгож, Үндсэн хуульд оруулсан" гэв. 

Сэтгэгдэл: (2)
Таны IP: (3.129.67.246)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(66.181.160.40) 2024-01-17 11:46:42
Сонгуулийн жил болгон л хэн нэгэнтэй зарга үүсгэж байх юм аа.энэ сонгуулийн өмнө Зиктэй заргалдаад л сүйд болж байсан. Энэ жил Женкотай дайн зарлаад эхлэв ээ. Ямар нэгэн но.байна даа.
Зочин (66.181.186.244) 2024-01-13 09:14:36
Төрийн сайд хүн гэдэг утгаар утгатай амьдарч хүндлнлтхүлээх чадвартай байх шаардлагатай, шөний уагаар хятадуөдтай архидан согтуурах шаардлага төоийн сайд хүнд байж боломгүй асуудал, нутгийн уурхайгаа хүртэл хятадуудад зараад аймгийнханд чигь ямар унацтай, өгөөжтэ наймаа болсон юм, монгол улсын хөгжилд санхүү мадлэг сайдын хувьд ямар нэр хүндиэ ажил хийсэн юм, ямар хөрөнгө оруулалтын бодлошо барих юм, зангарагтай загнах ёстой, 100,0 долларт орж ирэхгүй байх гадаадын хөрөнгө оруулагч байхгүй байх, харин босгогүй болгосноор хамгийн ойроос хэдэн хужаа нар орж ирээд 100 жил субрьшина гждэг өид ачндаа газар нутгам алдах эрсдэл харардаж байна, яагаад хятадад төлөх том өрөө төлөхгүй сунгаад байдаг юм, нутгаа наймаалцах хэлцэл хийх болзлыг хангаад байдаг юм биш биз, сангийн сайдууд гэхэд та нарт итгэхэд маш хэцүү сайд нар удирдах болсонд Монголын ард түмэн болгоомжлоход хүргэж байна