Б.ПҮРЭВДОРЖ: Сар шинийн өмнө иргэн бүрт 580 мянган төгрөгийн ногдол ашиг тараах ёстой
З.Батхуяг
Нийтлэл
/
2024-01-13

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж сар шинийн өмнө иргэн бүрт 580 мянган төгрөгийн ногдол ашиг тараах ёстой гэдэг асуудал хөндлөө. Тэрбээр "Эрдэнэс Тавантолгой" ХК 6 их наядын ашигтай ажилласан тул цагаан сараас өмнө иргэддээ НОГДОЛ ашгийг нь өг. Нэг хүнд 580 мянган төгрөг тарааж болох тооцоо байна гэв. “… Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож, цагаан сараа яаж хийх вэ гэж хүмүүс санаа зовниж байна.  “Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн жил 3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Тэгэхээр миний сарын өмнө санаачилсан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас хувьцаа эзэмшиж байгаа иргэн бүртээ 580 мянган төгрөгийн ногдол ашиг өгөх санаачлагыг дэмжихгүй бол болохгүй. Та нараас болоод, мөн төрийн өмчит компанид нүүрлэсэн хулгайнаас болоод эдийн засаг хямарсан.

Энэ асуудлыг шийдэхийн тулд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаанаас ногдол ашиг өгөхийг шаардаж байна. Хэрэв иргэдэд ногдол ашиг өгөхгүй бол сар шинийн дараагаас  Ардчилсан намын бүлгийн эдийн засгийн зөвлөх Р.Даваадоржийн хэлснээр хос картны бодлого буюу ирэх дөрөвдүгээр сарын сүүл, тавдугаар сарын эхээр 1000 ам.доллар өгөхөөс аргагүй болно.  Ард иргэд 1000 ам. доллар нэхнэ. Энэ үед ямар асуудал үүсэх вэ гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Та бүхэн цалин, тэтгэврийг дөрөвдүгээр сарын 1-ээс нэмнэ. Хэрэв энэ оны нэгдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэвэр нэмсэн бол барааны үнэ нэмэгдээд сонгуулийн үеэр хэрэг нь гарахгүй учраас дөрөвдүгээр сарын 1-н болгосон. Тийм учраас иргэдэд өгөх боломжтой зүйлээ эрт өгөөд асуудлаа шийдээд, ард иргэдийн ядуурлаас хугаслах ажлыг яаралтай хийх шаардлагатай. 580 мянган төгрөгийг иргэн бүрт өгөхийг шаардаж байна. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийн халаасан дахь мөнгийг тэр чигээр нь хоосолж байна. 2020 оны хоёрдугаар сарын 1-нд 50 мянган төгрөгийн үнэтэй байсан гурил өнөөдөр 140 мянган төгрөг болсон.

Энэ их бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бууруулах талаар Засгийн газар ямар ч арга хэмжээ авахгүй байна.

Өнөөдрийн байдлаар 25 их наяд төгрөгийн зээл банкны салбараас гарсан. Үүний 15 их наяд нь иргэдийн цалин, тэтгэвэр, ипотек, хэрэглээний зээл. 10 их наяд нь бизнесийн зээл. Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршоо, ломбардны зээл тэр чигтээ хувь хүний зээл. Нийт зээлийн 75 хувь нь  иргэдийн авсан зээл бол 25 хувь нь аж ахуй нэгжүүдийн зээл. Цалин, тэтгэвэр нь огт хүрэлцдэггүй, зээлнээс зээлийн хооронд амьдардаг учраас ямар ч хуримтлалгүй болсон нөхцөл байдлыг илэрхийлж байгаа.

Хөгжингүй орны нийт зээлийн 25 хувийг иргэдийн зээл, 75 хувийг нь бизнесийн зээл эзэлдэг. Монголд эсрэгээрээ байна” гэлээ.

Сэтгэгдэл: (4)
Таны IP: (18.221.1.63)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БАДАМДОРЖ (66.181.161.203) 2024-01-19 08:02:47
Үндсэн хуульд заасанаар газрын хэвлий дэх баялаг ард түмний өмч.Монгол Улсын газар нутаг дээр ажиллаж байгаа бүх Уурхайгаас 3.5 сая иргэн бүр Сар болгон ашиг хүртэх ёстой.Норвег. Швед.Австрали. Арабын нэгдсэн Эмтрт Дубай.гэх мэт олон улс бий.Тэгээд Монгол Улс ядуурлаас гарна даа.Өвөг Дээдээс үлдээж өгсөн Буян.Санал нэг байна уу? Манай Монгол ард олон минь ээ.Жилд биш сар болгон авч байх ёстой
(202.55.188.44) 2024-01-16 09:29:51
уих .н гишүүд нь болхоор өгчих болтой яриал эрдэнэс монгол ын дарга нь болхоор өгөхгүй өртэй байгаа иргэдэд хувьцаа өгүүл дампуур нь гээл дээдчүүл зүгээр ард түмнээр тоглчих юм аа ард түм нь хувьцаа өгнө гээл горьд ж байгаа шдээ өгж чадахгүй байж битгий ард түмнээрээ тоглоод байлдаа
(66.181.178.189) 2024-01-15 11:19:44
Яадаг ч бсан авнаа. Хулгайч, авилгачдыг одоо өөгшүүлэхгүй шүү. Нэг хэсэг эх орноо бодож тэр мөнгийг бүтээн байгуулалтад зарцуулаасай гэж бодож блаа. Одоо бол үгүй шүү.
Sukhbaatar Tsogtbayar (202.126.89.200) 2024-01-15 10:21:49
580 мянган төгрөг гэнэ үү? Их доромжилж байна.Өөрсдөө хэдэн тэрбум,ихнаядаар гударчаад..