Дашваанжилын Н.Баатаржавын БИЗНЕС олон хүний АМЬ НАС, ЭД ХӨРӨНГИЙГ сүйтгэлээ!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2024-01-25

Олон хүний амь нас сүйдэж, орон сууц, автомашины ихээхэн хэмжээний хохирол учирсан НОЦТОЙ ОСОЛ гарч улс даяар нэгэн хүнд өдрийг үдэв. 60 тонн ёмкостой ГАЗ ачсан тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээнээс эргэлт хийх боломжгүй тул хоёрдугаар эгнээнээс л эргэлт хийнэ. Монгол улсад том оврын тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээнээс эргэхүйц стандартын зам байхгүй учраас тэр.

Мөн том тэрэгний хажуугийн эгнээнээс эргэсэн суудлын автомашин хангалттай зайтай эргэх ямарч боломж байгаагүй. Мөн л СТАНДАРТГҮЙН улмаас тэр. Дээрх хоёр автомашин хоёулаа ХАЛЬТИРГААТАЙ, МӨСТСӨН ЗАМААР хөдөлгөөнд оролцсон учир ЗАМЫН БУРУУ. Замынхаа хальтиргаа, гулгааг арилгаагүй нь зам арчлалтын компанийн буруу. Тэдэнд шаардлага тавьж ажиллаагүй Хотын захирагчийн ажлын албаны буруу. Ажлын албаа удирдаагүй Ц.Төрхүүгийн буруу. Төрхүүд үүрэг даалгавар өгөөгүй, хариуцаж буй ажил албаа орхиод Солонгосд дэлгүүр хэсэж явсан Х.Нямбаатар даргын буруу гээд хөөвөл урт нэрс цуварна.

Тэгвэл гол буруутан нь хэн бэ гээд хөөхөөр “ДАШВААНЖИЛ” ХХК-ийн удирдлагуудтай холбогдоно. Улсын онцгой комиссын хуралдааны үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журмын газрын дарга хурандаа Н.Лхагвасайханы өгсөн мэдээллийг иш татаж үзвэл “"Нийслэлийн нийтийн тээврийн газраас өгсөн мэдээллийг хүргэе. 2167УЕ улсын дугаартай "Дашваанжил" ХХК-ийн автомашин НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 102 дугаар тогтоолоор батлагдсан "нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд цагийн хязгаарлалттайгаар оролцох түр зөвшөөрөл олгох журам"-ын 2.2 дахь заалтын дагуу С, Е ангиллын зөвшөөрлийг нийтийн тээврийн газраас авсан эсэхийг шалгаж үзсэн. Ингэхэд зөвшөөрөл авсан эсэх мэдээлэл байхгүй байна. Энэ чиглэлийн зөвшөөрөл олгох хяналт тавих үйл ажиллагааг нийслэлийн Нийтийн тээврийн газар хэрэгжүүлж ажилладаг. Осол гардаг тухайн уулзварт шөнийн 01.00 цагийн үед хөдөлгөөн сийрэгжсэн байсан тул биет зохицуулалт хийгдээгүй. Гэрлэн дохиогоор зохицуулагдах боломжтой байсан" гэлээ. Өөрөөр хэлбэл, "Дашваанжил" ХК-ийн автомашин хөдөлгөөнд цагийн хязгаарлалттайгаар оролцуулах журмын дагуу зөвшөөрөл аваагүй байсан болж таарч байна.

АНХААРАХ ЗҮЙЛ НЬ: Хийн түшний салбарт монопол “ДАШВААНЖИЛ” ХХК яагаад Монгол улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй ЗӨВШӨӨРӨЛ, нормо стандартыг мөрдөөгүй вэ гэдэг нь анхаарал татаж байна. Бензин шатахуун бол ОНЦГОЙ, АЮУЛТАЙ БАРАА. Түүний тусгай горимоор тээвэрлэх ёстой. "Дашваанжил" ХХК-ийн ерөнхий захирал Н.Баатаржавын БИЗНЕС, АШИГ ОРЛОГО эцэстээ олон хүний АМЬ НАС, ЭД ХӨРӨНГИЙГ ХОХИРОЛД учрууллаа. Үүнд одоогоор хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй байна!

Аливаа бизнесийн байгууллагын гол зорилго нь АШИГ олоход оршино. Түүнээс өмнө бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, гарз хохирол учруулахгүй байхыг, аливаа бараа бүтээгдэхүүн нь стандартын сав, баглаа боодолтой, хагарч, цоорох, асгарахааргүй байх ёстой.

Гэтэл энэ энгийн зарчим алдагдав. Шингэрүүлсэн хий буюу ГАЗ ачсан машины ёмкос хуучин муу байсан уу, стандартын нормо стандартад нийцээгүй, нимгэн төмөртэй байсан эсэх гээд ЭРГЭЛЗЭЭТЭЙ, ЭЭДРЭЭТЭЙ АСУУДАЛ их байна.

ГОЛ ЗҮЙЛ: Тухайн жолооч мэргэжлийн шаардлагыг бүрэн хангаж байсан, ХАБ-ын заавар зөвлөмжийг мөрдсөн, биелүүлсэн эсэх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн аюулгүй байдалд анхаарсан зэргийг бүгдийг ДАШВААНЖИЛ компани хариуцах ёстой. Бодит байдал дээр тус компани дээрх асуудлуудыг анхаараагүй, анзаараалгүйгээр АШИГ ОЛОХЫН төлөө 62 настай ахмад жолоочийг хар зоригоор нь ГАЗ ачсан машин жолоодож явуулсанд л гол учир нь байгаа юм.

Сэтгэгдэл: (20)
Таны IP: (3.16.48.122)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(103.57.92.187) 2024-01-26 20:10:02
Шаана биз
(66.181.183.136) 2024-01-26 18:46:18
Тээвэр хийхэд жолоочийн нас хүйсийг заасан байдаг юм уу. Насаа болохоор л тэтгэвэрт гарна шүү дээ.
(92.174.59.104) 2024-01-26 17:56:47
Наад зам, уулзвар чинь угаасаа түгжрэлийн уурхай. Ийм хэрэг гарсан юм чинь одоо харин уулзвар, замаа өргөтгөж дахин ийм аюул гарахааргүй, байнгын түгжрэл үүсгэхгүйгээр тооцоо судалгаа хийж замаа нэг мөр янзалж аваач ээ!
0 1 Хариулах
зочин (122.201.31.110) 2024-01-26 17:56:47
Дахиад ийм алдаа гаргахгүйн төлөө хаа хаанаа анхаарах ёстой шд. Хэн нэгнийг буруутгахдаа гол нь биш шүү дээ.
Лханаа Бат-Амгалан (202.55.188.94) 2024-01-26 16:52:31
Тэнэгтээрэй тэнэгүүдээ, байх ёстой зүйл бол ГАЗ, ДАШВААНЖИЛ ХХК, бас ЖУДАГТАЙ ХҮН БААТАРЖАВ
Гаваа (66.181.181.243) 2024-01-26 10:14:02
Төрийн буруугаас болж энэ осол гарсан (уулзвараар чиргүүлтэй буюу урт ачааны машин заавал зүүн гар талын эгнээ руу орж эргэхээр замыг зориуд зохион байгуулсан ,мөн энэ замаар аюултай ачааг тээвэр хийхийг зөвшөөрч шийдвэр гаргасан зэрэг болно .Осол болсны дараах үйл явц ,явдал онцгойгийнхний мэргэжлийн алдаа байсан гэж дүгнэнэ .
Зочин (66.181.183.146) 2024-01-26 09:33:45
Зөвхөн ажилчинаа хамгаалах биш ээ. Хамгийн гол нь хариуцлагагүй байдлаас чинь болж олон хүний амь нас сүйдчихээд бна. Танай их хэмжээний газаас болж, хотын төвөөр явах чинь зөв юм уу ер нь. Өөрсдийгөө өмөөрсөн хүмүүс. Хариуцлагаа хүлээ. Ажлаа хийж явсан 3 иргэний ар гэрт нөхөн олговор өг, их хэмжээгээр
Зочин (66.181.179.76) 2024-01-26 07:21:08
Зөв хэллээ, дашваанжил компанид их буруу бий. Аюулгүй ажиллагааг жолооч мөрдөөгүй мэдэхгүй чадвар самбаа хурд байхгүй, ийм аюул болсон үед жолооч яах ёстой зааврыг ч мэдэхгүй зугтаад явсан. Хийн цистерний хана хэт нимгэн байсан нь осол гарах үндэс болсон. Тэгээд 62 той ганц хүнд аюултай ачааг хариуцуулдаг маш эрсдэлтэй. Энэ компантд буруу хариуулагагүй зүйл их бий шүү
(213.55.225.88) 2024-01-25 21:02:36
Neeh sain darga boloh geed shal hudalaa jinhenedee uuriiguu buruugui bolno gej bodchihson hamag uchir chinii gaznaas bolson shuu Shunal guai. Hunii ami nas ersdeed bhad ene sain hun bhdaa yag...manaihan unen teneg muurulduud
Ж (202.9.46.139) 2024-01-25 20:18:01
За тэнэгтээрэй батхуягаа
Puujii (66.181.160.119) 2024-01-25 19:03:23
Yvj yvj l dashvaanjliin buruu baigaadaa ter achij buulgah hooloi haaltand chini zoriulaltiin bituu tumur hairtsag hiij hamgaaldiin bishuu zugeer l neg mashin shurgeed ungurhud nuga yvj baihiig bodhod huuchirsan muudsan il zadgai l yum baisan bna shuu er ni tegeed buruutanguud bol gazriin naimaachid mergejliin hynaltiihan klonk zam barilga huleej avsan komissiihon tuhain bag boroo duureg niisleliin avilgach darga nar temtsej shaardaj eserguutsej chadaagui ard tumen bugd l buruutai bolj bnadaa
Зочин (59.153.112.20) 2024-01-25 18:20:52
Дампуурлаа шатлаадаа энэ компани. Энэ олон айлын хохирлыг барагдуулах л болждээ
Тэнгэр (66.181.161.42) 2024-01-25 12:49:53
Тэнэгт мал минь
(66.181.161.143) 2024-01-25 12:48:19
Том компаниуд стандартаа мөрдүүлэх хэрэгтэй
зочин (202.179.21.242) 2024-01-25 12:25:58
Буруутанг зөв олж тогтоох хэрэгтэй,мөн хуулийн дагуу хариуцлагаа үүрэх,хохиролыг барагдуулах ёстой шүү,эвий минь гэх асуудал биш шүү
(59.168.49.119) 2024-01-25 12:02:30
Тэнэгт. Ямар ч стандартгүй хотод уулзваруудаа алсуур нь эргэдэг хийчихдэггүй,асар богино зайнд дөрвөлжин эргэлттэй давчуу,үзэгдэх орчин хязгаарлалттай уулзварууд их байна. Улс өөрөө хариуцлагаас бултахгүй шүү! Энэ осол гарсан уулзвараас хойш эргээд презер даваад гэрлэн дохион дээр зогсох машины тоо цөөнөөс үүдэж презериын хаалт дотор төмөр зам дээр зогсдог машинууд их бий. Ийм презер дотор зогсож байгаа тээврийн хэрэгсэлийг түлш ачсан вагон дайрвал яах вэ?! Харин ч энэ удаагаас ч илүү хохирол гарахаар байгаа шүү!!! Юмаа мэдэж ярьцгаагаарай!
(59.168.49.119) 2024-01-25 12:02:30
Тэнэгт. Ямар ч стандартгүй хотод уулзваруудаа алсуур нь эргэдэг хийчихдэггүй,асар богино зайнд дөрвөлжин эргэлттэй давчуу,үзэгдэх орчин хязгаарлалттай уулзварууд их байна. Улс өөрөө хариуцлагаас бултахгүй шүү! Энэ осол гарсан уулзвараас хойш эргээд презер даваад гэрлэн дохион дээр зогсох машины тоо цөөнөөс үүдэж презериын хаалт дотор төмөр зам дээр зогсдог машинууд их бий. Ийм презер дотор зогсож байгаа тээврийн хэрэгсэлийг түлш ачсан вагон дайрвал яах вэ?! Харин ч энэ удаагаас ч илүү хохирол гарахаар байгаа шүү!!! Юмаа мэдэж ярьцгаагаарай!
(66.181.185.29) 2024-01-25 12:02:14
Замаас нь идэж машин эргэх аргагүй зам барьсан дарга нар чинь харин сүйтгэлээ
0 1 Хариулах
Zochin (66.181.182.32) 2024-01-25 12:02:14
Тийм шүү. Замын стандарт алдагдсан
Тэнэгт (202.21.106.66) 2024-01-25 11:45:32
Тэнэгт