Иргэдээ ГАЛ УСНЫ ГАШУУН ЗОВЛОН ДУНД МАРТСАН Баянзүрхийн таван гишүүн!
З.Батхуяг
Нийтлэл
/
2024-01-27

Дүүрэгт нь гал усны гашуун зовлон гарчихаад байхад Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон ТАВАН ГИШҮҮН таг чиг. Сонгогдохын тулд иргэн бүрийн ГАРЫГ ДОЛООХ ШАХАМ гүйж явсан нөхдүүд үерийн үед ч, гал түймэр дэлбэрэлтийн үед ч таг чиг болж СОНГОГЧДООСОО НҮҮР БУРУУЛЖ чадлаа.  Хүнд эргээд уулзах нүүр гэж байдаг. МАН-ын хурал цуглаан, уулзалт ухуулга болохоор унаа тэрэг гаргаж, хүүхэд хөгшидгүй зөөж, урлагийн тоглолт үзүүлж, ууж идэхээр нь дайлдаг хүмүүс ХҮМҮҮСИЙН ТУС ЯГ ХЭРЭГТЭЙ ҮЕД усанд хаясан чулуу шиг алга болчихож байгаа нь арай л ХҮНИЙ ҮНЭРГҮЙ үйлдэл мэт.

Фэйсбүүктээ эмгэнэл илэрхийлж, харуусан гашуудахаас өөрийг тэд хийсэнгүй. Баянзүрхийн дарга нарыг базаж байдаг Э.Бат-Амгалан, Хууль зүйн сайд, шударга ёсны туйл Б.Энхбаяр, монголоо эмчилдэг Ж.Чинбүрэн, Эко хатагтай Б.Саранчимэг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар нүүрээ ч үзүүлэхгүй байгаа нь харамсалтай.

Яг ийм хүнд цаг үед л иргэдээ хамгаалж, дэмжиж дуугарах ёстой нөхдүүд хаашаа алга болчихов. Гавьяат эмч Ж.Чинбүрэн одоо л ядарч, өвдөж буй иргэдээ асарч, чаддаг мэддэгээ хийх ёстой биш үү...? Хуульч Б.Энхбаяр гишүүн стандарт бус замын, хууль мөрдөөгүй байгууллагын “НО”-г тогтоож иргэдийнхээ талд үйлчлэх ёстой бусуу...? Боломжтой, хангалуун амьдардаг Б.Саранчимэг, Х.Булгантуяа, Э.Бат-Амгалан одоо л гэр оронгүй болсон иргэд, тэдний хүүхдүүдийн боловсрол, өмсөх хувцасанд анхаарах ёстой биш үү

Та намайг л сонгоод саналаа өгчихвөл би таныг диваажинд амьдруулна хэмээн хууран мэхлэж, иргэдийн саналыг авсан тэд дараагийн сонгуулиа бодоод МАНгартаж, МАНаргаж явна! УИХ-ын гишүүн бол иргэнд үйлчилж, тэдний өмнөөс асуудлыг шийдэх гэж төрд сонгогдсон ЗАРЦ болохоос танхин шүтдэг БУРХАН биш байлтай! Баянзүрх дүүргээс сонгогдсон ТАВАН ГИШҮҮН 2023 оны долдугаар сарын ҮЕРИЙН үед ч, 2024 оны 01 дүгээр сарын ГАЛ ТҮЙМРИЙН ҮЕД ч иргэддээ үзэгдсэнгүй. Ядарсан иргэдээ эргээд оччих УХААНГҮЙ, ЗОРИГГҮЙ улстөрчид юм. Тэдний амласан ДҮҮРГИЙН ШИНЭ ЭМНЭЛЭГ баригдсансан бол өдийд сэхээний орон дээр хэвтэж буй иргэд дүүрэгтээ эмнэлгийн тусламж авах байлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
1
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.120.88)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.