126 гишүүнтэй шинэ парламентийн АНГИЙН ДАРГА Дашзэгвийн Амарбаясгалан
Нийтлэл
/
2024-07-03

Монголчууд энэ удаад 126 гишүүнтэй боллоо. Тэдний 78 нь тойргоос 48 нь намын жагсаалтаар орж ирсэн. Тангарагаа өргөсөн шинэхэн гишүүд төрийн ордонтойгоо ч сайн танилцаж амжаагүй, хаана юу байдгийг ч мэдэхгүй их л будилж яваа харагдсан. Үхрийн бөөр шиг, энд тэндээс цугласан, таван намын 100 гаруй хүнийг ирэх дөрвөн жил удирдан чиглүүлж, манлайлан түүчээлэх хүндхэн болоод нэн хариуцлагатай албыг Засагт ханы хөх харчуудын үргэлжлэл, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Дашзэгвийн Амарбаясгалан хашихаар болов.

100 гаруй жилийн буурал түүхтэй, саарал намтартай том намыг дотроос нь найман жил удирдсан энэ эрхэм 2022 оны намар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гол тогоог барихаар ирж байсан бол өдгөө УИХ-д нэр дэвшин, баруун бүсээс гишүүн болж улмаар ПАРЛАМЕНТИЙН ДАРГА хэмээх нэн шинэ түүхийг өөрийн намтартаа тодоор бичиж үлдээлээ. Хэрэг эрхлэх газрын даргын албыг хашиж байхдаа хөдөө аж ахуйн салбар, малчид руу чиглэсэн асар хүчтэй бодлого, хуулиудийг өмнөх парламентаар батлуулж, өөрийнхөө нэрээр “авторлуулж” чадсан. Түүний эхийг нь барьж, гурилын мафитай үзэлцэн байж батлуулсан “Гурилын хууль”, малчдын орлогыг нэмэгдүүлэх “Хоршооны хууль”-иуд хөрсөн дээрээ амжилттай сайн хэрэгжиж, хот хөдөөгийнхөн хямд гурил идэж байна.  Ямартай ч хүнд хэрэгтэй, түмэнд түшигтэй хууль санаачлан МАЛЧДЫГ ХОРШООНЫ ЭЗЭН болгож чадсан Засагт ханы үр сад Дашзэгвийн Амарбаясгалан Засаг төрийн хууль батлах том албыг төвөггүйхэн хашиж, чамбайхан удирдах гүйлгээ ухаантай, гүнзгий бодлоготой нэгэн.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.11.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.