Ерөнхийлөгчийн гадаад боллогын зөвлөх Э.Одбаяр Монгол Улсаас гададаад суугаа зарим элчин сайдыг татах саналыг УИХ-д танилцуулж байна.
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Намсрайн Эрдэнэтуяаг эргүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг;
- Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоригтын Чинтүшигийг эргүүлэн татаж, Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Пүрэвийн Сэргэлэнг;
- Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Пүрэвсүрэнг эргүүлэн татаж, Даваасүрэнгийн Гэрэлмаа нарыг тус тус шинээр томилох саналыг танилцуулав.
Эргүүлэн татагдахаар болсон Элчин сайдын яам, консулын алба хангалттай ажлаа хийж чадахгүй байна гэсэн гомдолтой холбогдуулан дээрх хүмүүст хариуцлага тооцуулахаар Гадаад харилцааны яамнаас саналыг хүргүүлсэн аж.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.33.130)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
26 мин
-
2024-12-19
-
Уржигдар 18 цаг 00 мин