СХД: Ашиглалтын шаардлага хангахгүй болсон гурван орон сууцыг дахин төлөвлөн, барилгажуулахаар боллоо
Үйл явдал
/
2022-02-11
Нийслэлийн Засаг даргын барилга орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар болон холбогдох албаны удирдлагуудын хамтаар өнөөдөр 19 дүгээр хороонд ажиллалаа.
 
✅Тус хороонд ашиглалтын шаардлага хангахгүй болсон хэд, хэдэн барилга, байгууламж байдаг бөгөөд 1-48, 2-48, 4-48 дугаар байрнуудыг буулган, дахин барилгажуулах төсөл хөтөлбөрийг эхлүүлэхээр болсон. Тиймээс өнөөдөр тус орон сууцнуудад оршин суудаг 144 өрхийн төлөөллүүдийн санал хүсэлтийг сонсон, холбогдох удирдлагуудтай дахин төлөвлөлт, барилгажуулах ажлыг хэрэгжүүлэх, үе шаттай төлөвлөгөөг боловсруулах талаар хэлэлцлээ.
 
✅Эхний шатанд Нийслэл, дүүргийн холбогдох албаны хүмүүстэй санал солилцон, төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг ханган 1-48, 2-48, 4-48 дугаар орон сууцнуудын үнэлгээг гаргах, барилга буулгаж, барилгажуулах хугацаанд эрсдэлийг тооцож, холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаар боллоо.
 
Ашиглалтын шаардлага хангахгүй 1960 оноос өмнөх нийтийн зориулалттай орон сууцнуудыг дахин төлөвлөх төсөл хөтөлбөрийг энэ онд багтаан хэрэгжүүлж эхлэх бөгөөд эдгээр барилгууд дахин төлөвлөлтөд орж, шинэчлэгдсэнээр олон өрхийн амьдрах орчин нөхцөл сайжрах бүрэн боломжтой юм.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.69.185)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.